Л.Энх-Амгалан: Багшаар суралцах 4800 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон ч 50 хувь нь мэргэжлээрээ ажиллаагүй

timelive.mn 2024-02-29

“Боловсрол-Их Өгөгдөл-AI” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан,

“ЭЕШ-аас өндөр оноо авсан бюу 600-800 оноо авсан оюутнуудыг багш мэргэжлээр суралцвал төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож сургадаг. Нийт 4800 оюутан тэтгэлгээр суралцаж төгссөн ч 50 хувь нь багшлаагүй, өөр салбар руу шилжсэн байна” хэмээв.