Өнөөдрөөс эхлэн төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

timelive.mn 2024-03-1

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Музейн нээлттэй өдрүүд”-ийг 3-р сарын 01-ээс 07-ны өдрүүдэд бүх насны иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Жил бүрийн 3-р сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар зохион байгуулдаг. Мөн улсын хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музей байдаг бөгөөд эдгээр өдрүүдэд музейн боловсролын хөтөлбөр, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөрийг боловсруулдаг байна.