Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийн дагуу “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар /2023.11.22/ хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шүүгчийн захирамжийг тус хэргийн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасныг 2024 оны хоёрдугаар сарын 21-нд хэлэлцжээ.
Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Тиймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ.
Хэргийн тухайд “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,595 иргэнээс 48,484,419,600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ.l
0 cэтгэгдэлтэй