Сэлбэ голын сав газраас 214,740 тонн мөс зөөн тээвэрлэж, Туул голд буулгажээ

timelive.mn 2024-03-4

Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 километр орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөсөн.

Энэ дагуу Сэлбэ голын сав газрыг чөлөөлж 214,740 тонн мөсийг 10,737 рейсээр зөөн тээвэрлэж, Туул голд буулгажээ.

Ингэхдээ 177 хово машин, таван ковш, 15 экскаватор зэрэг техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.