“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн оролцогч М.Билгүүн гэж хэн бэ?

timelive.mn 2024-03-4

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн оролцогч М.Билгүүн гэж хэн бэ.

  • Шоуны хамгийн “ахмад” оролцогч. 32 настай.
  • Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид алба хаадаг. Ахлах дэслэгч цолтой.
  • ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэсэн, АНУ-д суралцсан бөгөөд ГЕРМАН, АНГЛИ хэлтэй, Зэвсэгт хүчний шилдэг офицер, шүхэрчин дайчдын нэг юм.
  • Цэрэгжлийн спортын мастер бөгөөд цэрэгжлийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол I эсвэл II байрыг эзэлж яваа алба хаагч юм.
  • Өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд мөн энэ төрөлдөө 13 малгай дээгүүр харайж мөнгөн медаль хүртжээ.
  • 2023 оны Зэвсэгт хүчний саадын зурвас шалгаруулах тэмцээний аварга, 2020 оны рагбигийн армийн аварга гээд цэрэгжлийн спортын бүх төрлөөр жигд хичээллэж, тухай бүртээ амжилт үзүүлж яваа офицер юм.
  • М.Билгүүнийг энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэгч, гардан тулаанч гээд хөдөлмөр зүтгэлээр өөрийгөө бүтээж яваа офицер гэж хамтран зүтгэгчид нь