М.Ганхүлэг: Отрын бүсэд өвөлжиж байгаа айл өрхүүдэд анхаарал хандуулна

timelive.mn 2024-03-5

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

“Нийт малчдаас отроор өвөлжиж байгаа 564 мянга орчим малыг өвөлжүүлж хаваржуулах тооцоо гарсан. Тэгвэл 719 айл өрхийн 637 мянган мал отрын бүсэд өвөлжиж байна. Мөн отрын бүсэд өвөлжиж байгаа айл өрхүүдэд анхаарал хандуулж ажиллахаар УОК-той хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 2,089,000 мал хорогдсон дүнтэй байна. Хамгийн их мал хорогдсон аймгууд нь Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай зэрэг аймгуудад хамгийн их мал хорогдсон” гэлээ.