
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан 2 хоригдол өнгөрсөн шөнө оргосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан бөгөөд одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.
0 cэтгэгдэлтэй