“Парис 2024” олимпын аюулгүйн төлөвлөгөөг хулгайлсан этгээдэд долоон сар хорих ял оноохоор төлөвлөжээ

timelive.mn 2024-03-5

Францын Парис хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй “Норд” метроны буудлаас хотын захиргааны ажилтны цүнхийг хулгайлсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн 23 настай эрийг саатуулжээ.

Алдагдсан цүнхэнд “Парис 2024” олимпын аюулгүйн ажиллагааны мэдээллийг багтаасан флаш диск байсан тухай сэтгүүлчид мэдээлсэн.

Гэхдээ Парис хотын захиргаа залруулга хийж аюулгүйн ажиллагааны төлөвлөгөө бүтнээрээ бус зөвхөн замын хөдөлгөөнийг зохицуулах журмыг баталсан төлөвлөгөө алдагдсан гэж мэдэгдсэн юм.

Хууль сахиулагчдын мэдээлснээр сэжигтнийг өнгөрсөн нэгдүгээр сараас олон нийтийн газар хулгай хийдэг байж болзошгүй гэж цагдаа нар ажиглаж байжээ. Түүнийг давтан хулгай хийсэн, утасныхаа мэдээллийг цагдаа нарт өгөхөөс татгалзсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэдгийг Парис хотын шүүх зарлав.

Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол долоон сар хорих ял оноохоор төлөвлөж буй аж.

 

Эх сурвалж: Inside The Games