Сүхбаатар аймгийн “Андын илч”нүүрсний уурхайн шийдэгдээгүй асуудал хаана хүрээд ямар учраас дарагдав

timelive.mn 2024-03-7

Сүхбаатар аймгийн “Андын илч”нүүрсний уурхайн шийдэгдээгүй асуудал хаана хүрээд ямар учраас дарагдав Ж.Батсуурь гишүүний эзэн суудаг Сүхбаатар аймагт төрийн түшээд хятад иргэнтэй хамтарч бусдын бизнесийг булаасан айхтар хэрэг гарч хэвлэл мэдээллээр хэсэг хугацаанд шуугиад нам дарагдсан байдаг. Буу зэвсэг агссан 20 гаруй этгээд тус аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах “Андын илч” уурхайг эзлэн түрэмгийлж дээрэмдсэн өдөр бол 2023 оны 2-р сарын 14-ний өдөр юм.

Буу зэвсэгтэй хэрэг манай улсад цөөхөн гардаг тул дээрх хэргийг хэвлэлүүд түргэн шуурхай мэдээлсний хүчинд цагдаагийн байгууллага анхааралдаа авч зэвсэгт этгээдүүдийг барьж хорьсон. Хөлсний цэрэг гэдэг шиг хөлсөөр хүн дээрэмддэг этгээдүүд эхнээсээ өчгөө өгч н.Бошигт захиалагчаа Жанчуан гэж зарласан юм. Жанчуан гэгч нь Монголд ирээд улс төрчийг орон нутгийн удирдлагууд, УБЕГ, хууль шүүхийнхэн юутай ийтэй нь худалдан авч “Андын илч” уурхайг хууль бусаар, дээрэмдэн авчээ. Ингээд зэвсэгт этгээдүүдийн уурхайн дээрмийн хэрэг цагдаа шүүхээр шалгагдаж эхлэв. Дээрмээр авсан уурхайн үйл ажиллагааг зогсоох ёстой атал харин ч бүүр хуучин удирдлагуудын бэлтгэсэн овоолготой нүүрсийг хуу хаман хил гаргаад зогсохгүй, шинээр хөрс хуулан ууж идэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байжээ. Энэ хугацаанд орон нутагт ноогдол ашиг огт өгөөгүй.

Мөн ажилчдын цалинг ч цалгардуулж байсан байна. Түүгээр ч үл барам хөрс нөхөн сэргээх үйл ажиллагаагаа хийлгүй Монгол улсын газар нутгийг сэндийчин хаясан Жанчуан гэгч нь нутаг руугаа буцсан ч тэндээ очоод залилангийн хэргээр шалгагдаж наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацжээ.

Монгол улсын газар нутгийг сэндийчин хаяж ашгаа хүртсэн хятад улсын иргэн өөрийн эх орондоо гацаж, харин “Андын илч” уурхайн хэрэг эзэнгүй хэрэг болон Эрүүгийн цагдаагийн газар гацлаа. Бид энд хэн нэгнийг харлуулах гэсэнгүй Монгол улсад мөнгө эрх мэдэл байхад л бүх зүйл болоод өнгөрчихдөг хав дардаг үйлдлийг сануулахыг хүссэн юм. Энэ хэргийн гол сэжүүр хөвөрсөөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай холбогдсон байдаг. 2020 оны сонгуулийн өрний нүүрсийг нь 2023 оны 7 сард ч жолооч нар зөөж байна гэдгээ нуулгүй хэлсэн байдаг. Хятаддаа хүртэл залилангийн хэрэгтэй жигшүүрт луйварчин Жан Чуан манай улсын мөнгөнд дуртай төрийн түшээдтэй нийлж улс эх орны баялгийг хэдхэн хүний олз болгон цөлмөв.

Тэгвэл энэ оны эхээр Андын илч ХХК-гийн лицензийг төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар цуцалсан байна. Саалийг нь аваад савыг нь хаядгийн жишгээр ашгаа хүртсэн УИХ гишүүн Ж.Батсуурь нутгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэн, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн засаг дарга М.Идэрбат тус уурхайн одоогийн орлогч захирал гэх Э.Лутбаяр нарын этгээдүүд эцэст жинхэнэ луйвар хийсэн гэдэг нь батлагдав уу? Гэлтэй……. Бид энэхүү сурвалжилгыг баримттай цувралаар нийтлэх болно.