Ихэнх нутгаар маргаашаас эхлэн гуравдугаар сарын 22-ныг хүртэл дулаарна. Харин 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ хэмээн Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас танилцууллаа.
Өнөөдрийн 20:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 20:00 цаг хүртэл урьдчилсан мэдээг дараах байдлаар хүргэв.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
0 cэтгэгдэлтэй