Зориулалтын бус газар хог хаявал хувь хүнийг 50 мянган төгрөгөөр, ААН-ыг 200 мянган төгрөгөөр торгоно

timelive.mn 2024-03-20

Иргэд зориулалтын бус газар болон хогийн цэгээс гадна хог хаях тохиолдол их байдаг. Тэгвэл энэ тохиолдолд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалттай байдаг байна. Тодруулбал,

Хог хаягдлын тухай хуулийн 43.1.4 дүгээр зүйл, 43.1.6 зүйлд зааснаар “Зориулалтын бус газар болон тогтоосон цэгээс бусад газарт, нийтийн эзэмшлийг зам талбай, ногоон бүс, үерийн далан зэрэг газарт хог хаясан иргэнийг 50 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөгөөр торгох аж.