Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн бол нөгөөг нь эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

timelive.mn 2024-03-29

Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэх мэдээллийг ОБЕГ-аас өгсөн.

Тэгвэл өнөөдөр УОК-оос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү ” Завхан аймгийн цагдаагийн байгууллагат 2023 оны арванхоёрдугаар сараас хойш сураггүй болсон 82 настай иргэнийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтийг ирүүлсний дагуу Онцгой байдлын байгууллага ажиллаж байна.

Мөн шуурганы үеэр 82 настай иргэн сураггүй болсон тохиолдол гарсан. Тухайн иргэн шуурганы үеэр өөр айлд байж байгаад гэртээ эсэн мэнд ирсэн гэсэн мэдээллийг өгсөн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон” гэв.