Маргааш “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо

timelive.mn 2024-03-29

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг.

1933 оны гуравдугаар сарын 30-нд анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна.

Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг ба манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа болон “Алтан гарт эмч-Шилдэг залуу” шалгаруулах ёслолыг жил зохион байгуулдаг уламжлалтай.