Б.Гончигсүрэн, Г.Наранцэцэг нар “Antalya Grand Slam 2024” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

timelive.mn 2024-04-1

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Antalya Grand Slam 2024” тэмцээн Турк улсын Анаталья хотод өнгөрсөн сарын 29-31-нд болов.

Тус тэмцээнд нийт 93 орны 628 тамирчин оролцсон байна. Тэгвэл манай улсаас 20 тамирчин өрсөлдөж хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлжээ. Тухайлбал:

  • Эрэгтэйчүүдийн -100 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн,
  • Эмэгтэйчүүдийн -48 кг-д Г.Наранцэцэг нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Мөн эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Цогт-Очир тавдугаар байр, Э.Ариунболд долдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Ингэснээр манай улс медалийн чанараар 15 дугаар байрт эрэмбэлэгдсэн юм.

Б.Гончигсүрэн одоогоор дэлхийн чансааны наймдугаар, Г.Наранцэцэг 10 дугаар байрт бичигдэж байна. Харин олон улсын жүдо бөхийн холбооноос олимпын чансааг хараахан шинэчлээгүй байгаа аж.

Манай тамирчдын медалийн төлөөх барилдааны зургуудаас: