“Цагдаагийн гурван алба хаагчийг баривчилсан. Цагдан хорих эсэхийг шүүхийн байгууллага шийднэ”

timelive.mn 2024-04-8

Сэлэнгэ аймгийн нутагт бага насны хүүхдийг цагдаагийн дөрвөн алба хаагч хүчирхийлсэн гэх хэрэг гараад буй.

Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгт холбогдсон цагдаагийн гурван алба хаагчийг өчигдөр орой баривчилжээ. Тэднийг цагдан хорих эсэх шүүхийн шийдвэр өнөөдөр гарах юм байна.

Баасан гарагт нэг алба хаагчийг цагдан хорьсон юм.

“Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, мөрдөн шалгаж байна. Нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас чөлөөлж, албан үүргээс түдгэлзүүлсэн” болохыг ЦЕГ-аас мэдээлж байв.

Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.