Таван шарын орон сууцнуудын орчимд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлжээ

timelive.mn 2024-04-15

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу Таван шарын 2-24 байр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлжээ.

Тус байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах 410 метр шугамтай болгох юм байна.

Ингэхдээ шүүрт худаг 18, үзлэгийн худаг 6, шингээх худаг 5-ыг хийж, угсрахаар төлөвлөжээ.

“Улаанбаатар хотын хатуу хучилттай 1,250 км орчим авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс хамгийн их ус тогтдог байршлуудад эргэлттэй өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах шийдэл гаргаж, Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажлын даалгаврыг боловсруулж байгаа”-г албаныхан мэдээлж байв