Дөрвөн цагдаа бага насны хүүхэд хүчиндсэн гэх мэдээлэл нийгмийн цочроосон. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас сэтгүүлчид өнөөдөр уг хэргийн талаар тодруулахад тэрбээр “Энэ бол бүх насаараа хоригдох ялтай гэмт хэрэг. Тухайн этгээдүүдийн асуудал мөрдөн шалгагдаж байгаа. Энэ нь өнгөрсөн онд болсон гэх асуудлаар сэтгүүлч мэдээлэл хийсэн байсан.
Хохирогчийн хууль ёсны эрх ашиг нэгт тавигдах асуудал. Ямар эх сурвалжтайгаар хохирогч охины мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байгаа мэдүүлэг, яриа хэвлэл мэдээллээр гараад байгаа вэ гэдэгт хохирогчийн ээж нь гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах бол гэмт хэрэг. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал бол тэргүүн эрх ашиг.
Гэмт хэргийг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин өндөр ял шийтгэлтэй буюу бүх насаар хоригдох ялтай гэмт хэрэг.
Цагдаагийн байгууллага дотор сайн муу аль аль нь бий. Ёс зүй хариуцлагын тухайд миний хувьд өндөр шаардлага тавьдаг. Томилгоонд оролцохгүй байх бодлого баримталж байгаа. Цагдаад улс төрийн нөлөө оруулахгүй” гэлээ.
0 cэтгэгдэлтэй