Demoday арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

timelive.mn 2024-04-16

Монголын анхны Программ хангамж, График дизайн, Англи, Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Цонжин кибер боардинг сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд шинээр суралцах сурагчдын тэтгэлэгт шалгалт, нэгдсэн танилцуулга арга хэмжээг хамарсан DEMODAY арга хэмжээг 2024.03.30-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний үе шатанд Цонжин кибер боардинг сургуульд суралцах хүсэлтэй нийт 325 сурагчдын дунд элсэлтийн шалгалт зохион байгуулж Шалгалтдаа тэнцсэн 200 гаруй сурагч БҮРТГЭЛЭЭ ҮҮСГЭХ ЭРХТЭЙ болов.

 

Мөн Бүлэг бүрээс Тэргүүн байранд орсон сурагчдад 100 хувийн тэтгэлэг олгон суралцах эрхтэй боллоо.

 

Үйл ажиллагааны хүрээнд эцэг эхчүүдэд зориулсан СЭТГЭЛ СУДЛАЛ, SCHOLARSHIP, МОНГОЛ ёс заншлын хичээлийг зохион байгуулсан бөгөөд хүүхдийнхээ сургуулийн онцлогтой танилцан ихийг олж мэдсэн гэдэгт итгэлтэй байна.

Шалгалтын дараагаар сурагчдад зориулсан сургуулийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг танилцуулсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа.