Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор худалдан авах ажиллагааны гажуудал эмийн үнэд нөлөөлсөн байдлыг шинжээчийн дүгнэлтээр сонсож байна. Шинжээчийн зүгээс, 75 багцын 44 багцад огт сонгон шалгаруулалтгүйгээр, аливаа шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн нь зах зээлийн үнээс 1.3-3.3 дахин их үнээр худалдан авалтыг хийж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зүйл, заалтыг хэрэгжүүлээгүй гэлээ. Мөн 2022 онд 2.9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийгдсэн бөгөөд үүнээс зөвхөн 172.9 төгрөгийн худалдан авалт нь тендерийн дагуу хийгдсэн байна гэлээ.
0 cэтгэгдэлтэй