Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Азийн Хөгжлийн Банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Улаанбаатар хотод 2024-2028 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Bus rapid transport” буюу тусгай замын автобусны төсөлд үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно.
Мөн нийслэлийн ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, замын ачаалал ихтэй хэсгүүдэд олон түвшний уулзвар барих, явган хүний зам, дугуйн замыг өргөсгөх, нийтийн тээврийн салбарын мэргэжилтэн, инженерүүд болон холбогдох албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн” хэмээлээ.
Азийн Хөгжлийн Банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй