Нүүрсний экспорт буурав

timelive.mn 2024-04-17

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл нийгэм эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тус хорооны мэдээлснээр экспорт энэ оны гурван сард 3.7 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллар буюу 2.9 хувиар бууржээ. Тэр дундаа экспортын орлогын голлох жин дардаг нүүрсний экспорт биет хэмжээгээр энэ оны гурван сард 4 сая тонноор буурч 39 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар буурсан үзүүлэлт болж байна.