ЭЕШ-ын босго оноо нь хүрээгүй суралцагчдыг Их дээд сургуулиуд элсүүлэхгүй байхыг хатуу анхааруулав

timelive.mn 2024-04-18

Их, дээд сургуульд Оюутан элсүүлэх журмын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч байна.

————————–

Элсэлтийн шалгалтын босго оноо хүрээгүй элсэгчдийн их дээд сургуульд элсүүлсэн зөрчил илэрч байгааг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Тус яамны мэргэжилтний мэдээлснээр их дээд сургуулиуд системд бүртгэлгүй суралцагчдыг элсүүлж төлбөрийг нь авч сургадаг зөрчил үүсжээ. Ийм асуудлыг энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад гаргахгүй байхыг Боловсрол шинжлэх ухааны яамнаас анхааруулав. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо нь хүрээгүй суралцагчийг их дээд сургууль элсүүлж дараа нь элсэлтийн ерөнхий шалгалтыг нь өгүүлэхээр тохирдог ч тухайн элсэгч нь шалгалтад тэнцдэггүй зөрчил цөөнгүй гарсан байна. Мөн оюутан элсүүлэх журамд хоёр хувилбартай нэгдмэл агуулга руу ирэх жилээс оруулахаар төлөвлөжээ.