Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд ОБЕГ-ын гурван алба хаагч өртөж нас барсан бол 14 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байранд үүссэн хагарал нь газар хөдлөлтөд тэсэхгүй гэх дүгнэлт гарсан. Мөн орон сууц болон оршин суугчдын хохирлын үнэлгээнээс бусад гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.
Энэ талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Дүнжингаравын дэлбэрэлтийн ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдрийн УОК-д холбогдох яамдууд танилцууллаа. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй. Нурааж шинээр барина.
0 cэтгэгдэлтэй