ОБЕГ: Ой, хээрийн түймэрт 93.378 га талбай шатжээ

timelive.mn 2024-04-19

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Нийт 93.378 га талбай түймэрт өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20,5 хувиар өссөн байна. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

газрын зураг ба бичвэр-н график зураг байж магадгүй