НИТХ-ын 22-р ээлжит хуралдаан өчигдөр ширүүхэн болж өнгөрлөө. Тус хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Орчны бохирдол их байна. Түүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь газрын наймаа, түүн дээрх төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн үерийн гамшиг, түгжрэл, зам талбайн хүрэлцээгүй байдал үүсэж байгаа нь үнэн. Ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн газар эзэмшүүлсэн асуудал, Яармаг орчмын газар олголт, “Суруга Монгол” зэрэг хэн, хэзээ, хаана газар олгосон эсэхийг бүгдийг нь ил болгох нь зөв”хэмээн хэллээ.
0 cэтгэгдэлтэй