Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах анги, ногоон бүсийн хөдөлгөөнт эрүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраажээ.
Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөл нь иргэд шар өвс шатаасны улмаас гал алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар ажиллаж, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байгаа аж.
Иймд хашааны шар өвсөө шатаахгүй байх, ил гал, үнс нурам, асаасан чүдэнзийг бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхаарууллаа.
0 cэтгэгдэлтэй