ШУУД: Хайлаастын осолд нэг гэр бүлийн дөрвөн хүн өртсөнөөс 16 настай охин газар дээрээ нас баржээ

timelive.mn 2024-04-22

ЧД-ийн нутаг дэвсгэр, Хайлаастын өрхийн эмнэлгийн орчимд “Prius” болон “Verna” маркын автомашин мөргөлдсөний улмаас ойролцоох явган хүний замаар зорчиж байсан 16 настай охин нас барж, 9-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн гэмтсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл яг одоо бид хохирогчдын ар гэртэй ярилцаж байна.

Ташрамд дуулгахад, Хайлаастын осолд өртсөн 25 настай эмэгтэй гуравдугаар ангийн хүүтэйгээ, төрсөн дүү болох 16 настай охин мөн ахынхаа хүүхэд болох 12 настай хүүтэй хамт явж байсан байна. Одоогоор 25 настай эмэгтэй 3 дахь хагалгаандаа орсон, ухаангүй байдалтай байгаа бол гуравдугаар ангийн хүү нь 2 дахь хагалгаандаа орсон. Харин 16 настай охин газар дээрээ амь насаа алдсан юм.