УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын/Жогорку Кенеш/ дарга Нурланбек Шакиев төрийн айлчлал хийхээр өнөөдөр манай улсад ирж байна.
Иймд жолооч нарыг хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/зөвлөлөө.
Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана.
Түүнчлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавих юм байна.
Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз улсын парламентын даргын түвшний анхны айлчлал аж.
0 cэтгэгдэлтэй