С.Амарсайхан: Онцгой байдлын албан хаагчдын хувцас, техник хэрэгсэлд 25 тэрбумыг зарцуулна

timelive.mn 2024-04-24

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газраас Үндэсний гамшигтай тэмцэх сөрөн тэсвэрлэх чадавхийг дээшлүүлэх, сүүлийн жил гаруй хугацаанд эрсдлийг бууруулах стандарт байгуулж Монгол Улсын хэмжээнд гарч болзошгүй аюулыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөө боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Стратегийн гол хэсэг болох төлөвлөгөөг танилцуулж зарим шийдвэрийг гаргалаа. Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник бааз суурийг нэмэгдүүлэхээр 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаж шийдвэрлэж байна. Хоёрт, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай тул энэ чиглэлд анхаарч байна. Онцгой байдлын чадавхийг нэмэгдүүлэхээр гал түймэртэй тэмцэх нэгж бүлгүүдийн тоог нэмэгдүүлэхээр боллоо.