Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар шинэ зам, дагуул хотын эрх зүйн байдлын талаар танилцууллаа.
Тэрээр “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг дагуулж ААН-ийн орлогын албан татварын 40 хувийн 20 хувийг буцаагаад улсад өгөөд, орон нутаг 20 хувиа л төвлөрүүлж авна. Харин суурин соёлын хэрэглээ үүсгэдэг НӨАТ-ынхаа 20 хувийг хот, тосгонууд төвлөрүүлж авдаг хэлбэрт шилжье гэдэг хуулийн төсөл оруулж байна. Ингэснээр хот, тосгод өөрийн орлогын татвараа төвлөрүүлж авч хот нийтийн аж ахуй, дэд бүтэц гэдэг зүйл шинээр бий болно.
Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд аймаг, сумын төв дэд бүтцийн нэгдсэн бодлогогүй явж ирлээ. Хог, хаягдал шатаах нэг ширхэг ч үйлдвэр аймаг, хотод алга.
Намайг гудамжаар явахаар замаа засаач гээд байгаа, мөнгө байхгүй юм чинь би яах вэ. Орлогын эх үүсвэр орж ирж байж л энэ асуудал шийдэгдэнэ шүү дээ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаж байгаад л метроны төслөө урагшлуулж байна. Би ажил аваад 31 хууль өөрчлүүлсэн, одоо дахиад 30 хууль өөрчлүүлж байна. Хуулийн хэрэглэгч болоод ирэхээр зовлонг нь ойлгож байна” гэв.
0 cэтгэгдэлтэй