“Авьяаслаг Америкчууд” шоуны оролцогч О.Энх-Эрдэнэ анхны бие даасан тоглолтоо ирэх тавдугаар сард хийнэ

timelive.mn 2024-04-25

“Авьяаслаг монголчууд” шоунаас төрөн гарсан уран бүтээлч О.Энх-Эрдэнэ уянгалаг хоолойгоороо дэлхий нийтийг шуугиулж, “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцож, хагас шигшээд шалгарсан юм. О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Америкчууд” шоуны эхний шатанд “Friends in Low Places” хэмээх дууг дуулсан бол хагас шигшээд “Always On My Mind” дууг дуулсан билээ. Мөн тэрбээр ирэх тавдугаар сарын 4-нд анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ