Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

timelive.mn 2024-04-26

Сонирхогчийн боксын олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо ирэх тавдугаар сарын 21-ээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох боксчдын нэр сорилго тэмцээн өндөрлөснөөр тодорхой болсон.

Энэ удаад, манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөхөөр болоод буй юм.

Эрэгтэйчүүдийн

  • 51 кг-д Г.Ган-Эрдэнэ,
  • 57 кг-д Х.Энх-Амар,
  • 63.5 кг-д Э.Цэндбаатар,
  • 71 кг-д О.Бямба-Эрдэнэ,
  • 80 кг-д Г.Далай,
  • 92 кг-д Н.Отгонбат,
  • +92 кг-д Х.Бекнур нар өрсөлдөх юм.

Эмэгтэйчүүдийн

  • 54 кг-д М.Энхжаргал,
  • 57 кг-д Т.Болортуул,
  • 60 кг-д М.Намуун,
  • 66 кг-д Г.Бадмаараг
  • 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар эх орноо төлөөлөн олимпийн эрхийн төлөө хүч үзэх нь.