Өнгөрөгч долоо хоногт цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Ачит Ихт компанийн хувьцаа эзэмшигч, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарын чатыг ил болгосон. Эл чатад,
Ц.Элбэгдорж: Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Та бэлдэж байх уу
П.Цагаан: За ойлголоо. Яаралтай бэлдэе. Сонгууль ч дөхлөө дөө…
зэрэг яриа дурдагдсан байдаг. Үүнтэй зэрэгцэн тухайн чатыг хэрхэн олж авсан бэ, эвлүүлэг үү гэх мэт хардлага олон нийтийн дунд гарч эхэлсэн. Тэгвэл тэдний хоорондоо ярилцаж буй талаар П.Цагаантай ойр байсан хүн зургаар баримтжуулж цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Иргэн Б-ийн өгсөн эл мэдээллийн дагуу хууль хяналтынхан шалгалт хийжээ.
Эргэн сануулахад, Ачит Ихт ХХК нь 22 хувийн ногдол ашиг нэрээр өнгөрсөн хугацаанд 13.6 сая ам.долларыг “Цаглавар” ХХК-ийн данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Харин хамгийн сонирхолтой нь, Цаглавар ХХК нь 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус аж ахуйн нэгж нь Ачит ихт ХХК-ийн 22 хувийн ногдол ашгийг авахаас өөр ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байна талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм.
0 cэтгэгдэлтэй