I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

timelive.mn 2024-04-29

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос 24,153 иргэн буцаан олголтоороо 378 сая төгрөгийн хөрөнгийн татвараа төлжээ.

Одоо 1,222,842 иргэнд 80.2 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.