“Монгол банхар” дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд грүппийн аваргаар шалгарчээ

timelive.mn 2024-04-29

Монгол банхар судлалын холбоо Mongolian Kynological Federation – MKF – Монголын Нохой Судлалын Холбооны баг хамт олон дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд монгол банхраа өрсөлдүүлж, дэлхий дахинд танилцуулахаар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Хорват Улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл “World Dog Show 2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол банхар тэмцээний 11-р группийн нийт 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүлснээр “Best in group” батламжийг авчээ. Монгол Банхарууд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 08:00 цагаас World Dog Show 2024 болон Croatia Winner үзэсгэлэн тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18.355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цугласан аж.

ҮЗЭХ: