НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар төлөөлөгчдийн асуултад хариулт өгч байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нийслэлийн дахин төлөвлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд Хотын дарга Х.Нямбаатар үүнд хариу тайлбар өгөв. Тэрбээр,
“2013 онд СХД-ийн 5, 6-р хорооны иргэдийн газрыг чөлөөлсөн. Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар тууз хайчилсан. Би тухайн үед СХД-ийн ИТХ-ын дарга байсан. Саяхныг хүртэл дээрх хоёр хорооны иргэд байранд ороогүй, ихэнх нь нас барсан байна лээ.
Би НОСК-ын эзэмшлийн орон сууцыг тухайн айлуудад олгосон шүү дээ. Айлуудын газрыг зөвхөн нэг сонгуулийн “шоу”-ны хэрэгсэл болгож, трактораар түрж тэгшилчихдэг. Нөгөө айлууд нь арван хэдэн жил айлын хашаа, хажуу өрөө дамжиж явсан” гэлээ.
0 cэтгэгдэлтэй