Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзварт гааз ачиж явсан машин суудлын машин мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж, олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэн.
Хэргийн буруутныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа юм.
Уг асуудлыг нийслэл хариуцахаар болж байгаа тул Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатараас иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар нь тодруулав.
Тэрбээр “Дүнжингарав орчмыг хохироож, дэлбэлсэн нь “Дашваанжил” гэж компани бий. Хууль шүүхийн байгууллага дүгнэлтээ хурдан гаргах байх. Эд нар төлөх ёстой.
Улсын Онцгой Комисс(УОК) “гал”-аа наашаа шидчихлээ гэж ойлгосон.
Улсын нөөцөөс 2.6 тэрбум төгрөгийг нааш нь шилжүүлээд та нар учраа ол гэсэн. Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлагагүй компанийн сүйтгэсэн сүйтгэлийг засах ёсгүй.
Би аж ахуйн нэгжийг нь дуудаж уулзана. Шивэртэй гээд хөлөө тайрдаггүйтэй адил ямартай ч уулзаж, гарц гаргалгаа хайна. П.Сайнзоригт үүрэг өгсөн. Маргааш уулзалт хийж, энэ суудлыг зөв зүйтэй голдирол руу нь явуулмаар байна.
Энэ бол зөвхөн хотын асуудал биш” гэлээ.
0 cэтгэгдэлтэй