Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ удаагийн шүүх хуралд М.Бадарч өөрийн биеэр оролцохгүй бөгөөд түүнийг тайлбарлагч С.Шижирбат төлөөлж буй юм.
Шүүх хурал өчигдөр өглөөний 10.00 цагт эхэлж, ажлын цагаар үргэлжилж, түр завсарлаад өнөө өглөөний 10.00 цагт дахин эхэлсэн. Шүүхийн шийдвэр Улсын арслан М.Бадарчийн тамирчны замналыг шийдэх учир ямар шийдвэр гарах бол гэх хүлээлт олон нийтийн дунд их байна.
Бид шүүх хурлын мэдээллийг шуурхай мэдээлэх болно.
0 cэтгэгдэлтэй