Цагдаагийн алба хаагч хүүхэд хүчирхийлсэн нь эцэслэн тогтоогдоогүй, гомдлын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

timelive.mn 2024-04-30

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын нэр бүхий цагдаа нар бүлэглэн 15 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл эл хэргийн талаар эх сурвалжаас тодрууллаа. Ингэхэд “Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын алба хаагч бага насны хүчирхийлсэн байж болзошгүй гэх гомдлыг ар гэрийнх нь зүгээс гаргасан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дотоод хяналт шалгалтаас нь шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Одоогоор цагдаагийн алба хаагч хүүхэд хүчирхийлсэн нь эцэслэн тогтоогдоогүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэдгийг тодотголоо. Харин өөр нэгэн эх сурвалж дээрх мэдээлэл нь зориуд зохион байгуулж буй худал гомдол мэдээлэл байхыг үгүйсгэхгүй гэсэн юм.