Ногоон автобусны сонсголыг хийлгэхгүй гэж нөлөөлж байгаа зүйл байхгүй. Сонсгол болно гэдгийг баталгаатай хэлж чадна

timelive.mn 2024-04-30

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан “НОГООН АВТОБУС”-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж буй.

Тус хороо өнөөдөр /2024.04.30/ хуралдах байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаж чадсангүй. Энэ талаар түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн зүйлийг тодрууллаа.