Мэргэжлийн холимог тулааны UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тулаанч Т.Нямжаргал болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний UFC холбооны анхны тулааны тов гарчээ.
Тодруулбал, “Gladiator”, “MGL-1” Холбооны аварга Т.Нямжаргал нь өнгөрсөн жил Шанхай болон Сингапурт “Road To UFC” тэмцээнд оролцон, хоёр өрсөлдөгчөө буулган авснаар UFC-тэй гэрээ байгуулсан юм. Тэгвэл тэрбээр UFC холбооны анхны тулаан зургаадугаар сарын 2-нд Бразилын тулаанч Андре Лиматай хийхээр болжээ.
Андре Лима нь БНСУ-ын тамирчин Хюн Сюн Пактай тулалдах байсан ч өрсөлдөгч нь гэмтсэнээр Т.Нямжаргалтай анхны тулаанаа хийх боломж гарчээ. Сонирхуулахад, хоёр тулаанч мэргэжлийн холимог тулааны замналдаа тус бүр найман тулаан хийхдээ бүгдэд нь ялсан гэх ижил амжилттай яваа юм.
0 cэтгэгдэлтэй