УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Үндэсний аудитын газрын Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. Уг тайланд:
Үндэсний зөвлөл орон тооны дээд хязгаарыг 2018 онд 760 хүнтэй байхаар,2019 онд 42 орон тоогоор нэмэгдүүлж 802 болгон өөрчлөн баталсан бөгөөд орон тооны дээд хязгаарт багтааж,2018 онд 758, 2019 онд 762, 2020 онд 763 орон тоотой ажилласан байна.
Зарим алба, хэлтэс орон тоог хэмнэж, зарим алба, хэлтэс илүү орон тоогоор ажиллаж байна.Тухайлбал, Монголын мэдээ суваг 2018 онд 28 орон тоо дутуу ажиллаж 239.3 сая төгрөг хэмнэсэн байхад, Үндэсний телевиз 49 орон тоо илүү ажиллаж 407.3 сая төгрөгөөр цалингийн санг хэтрүүлсэн, 2019 онд Техникийн төв 12 орон тоо дутуу ажиллаж 134.0 сая төгрөг хэмнэсэн, Үндэсний телевиз 3 орон тоо илүү ажиллаж 73.7 сая төгрөгөөр цалингийн санг хэтрүүлсэн байна
Орон тоо, бүтцийг оновчтой зохион байгуулаагүйгээс ажил,албан тушаалын жагсаалтад жилдээ 8-15 удаа өөрчлөлт оруулсан байна.
0 cэтгэгдэлтэй