УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Чоно борооноор гэгчээр Шинжлэх ухаан, технологийн хуулиар чинь тендергүйгээр ажил хийх асуудал багтаж орж ирсэн байна. Хувийн хэвшил л ШУ-ыг илүү сайн зүгт нь авч ирнэ үү гэхээс төр хөгжүүлчихдэг байсан бол Монгол одоо хүртэл хөгжихгүй юугаа хийж байгаа юм” гэлээ. Түүний байр суурийн хариуд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Б.Пүрэвдорж гишүүн ээ, төрийн ой санамж гэх зүйл байх ёстой шүү. УИХ-ын гишүүний эрхийг давуулан ашиглаж 5 дахь өдрийн өглөө бүр микрофон ашиглаж явцгүй акц хийхээ болих хэрэгтэй” гэв.
0 cэтгэгдэлтэй