МИАТ ТӨХК Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа

timelive.mn 2024-05-2

МИАТ ТӨХК Улаанбаатар – Истанбул – Улаанбаатар чиглэлд 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа. Тодруулбал, 2024.05.01 – 2024.05.31-ний өдрийг дуустал хоёр зорчигч хамтдаа заасан энгийн ангилалд тийз худалдаж авах тохиолдолд Эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой боллоо.

  • Уг урамшуулал заагдсан хугацааны хооронд зорчих тохиолдолд хүчинтэй ба суудлын тоо хязгаартай.
  • Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, буцах нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай.
  • Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй.
  • Үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчийн Blue Sky Mongolia-н миль хуримтлагдахгүй болохыг анхаарна уу гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авах боломжтой.