УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Лайсмед” компанийг хэн хамгаалаад байдаг юм. Энэ дампуурцан газрыг чинь дахиж сэргээж чадахгүй. Энэ системийг хуулийн байгууллага нь шалгаж байгаа” гэв. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Лайсмед” компани ЭМЯ-нд өмчлөгдөж байгаа эмийн жагсаалтын систем. Гэтэл энэ системд ямар ч хамгаалалт алга. Эрүүл мэндийн сайд байсан С.Энхболд “Бид тендер авсан ААН-ээс болоод 10 сая ам.доллараа хураалгачихлаа” гээд хээв нэг яриад сууж байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй