“Парис-2024” олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн маргааш эхэлнэ

timelive.mn 2024-05-2

Япон Улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно.

Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм. Монгол Улсыг төлөөлж Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар тоглоно. Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар Улсад тавдугаар сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ.