
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызыл хот дахь Ерөнхийлөгчийн нэрэмжит Кадетийн цэргийн сургуульд тавдугаар ангид элсэн суралцах 10-11 настай эрэгтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьжээ.
Бүртгэл 2024 оны тавдугаар сарын 1-8-ны өдрийг хүртэл явагдаж байна.
Сургуульд суралцуулж өгөхийг хүссэн тухай эцэг, эхээс гаргасан өргөдөл, сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбарыг бүрдүүлнэ гэж БХЯ-наас мэдээлэв.
2020 онд тус сургуульд есөн хүүхэд суралцаж байжээ
0 cэтгэгдэлтэй