Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Сэлэнгэ гүүр” гэдэг газар иргэн Ч нь “Сэлэнгэ” голын усанд осолдсон тухай дуудлага мэдээллийг тавдугаар сарын 02-ны өдрийн 15:25 цагт ОБГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 6 бүлэгт хуваагдан иргэн Ч /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 05.05-ны өдрийн 07:00 цагаас Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Баян хошуу” гэдэг газар хүртэл 116 км завиар урсаж, Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын “Сэлэнгэбүрэн” багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар хүртэл 75 км мотоцикл, морьтой, Хялганат багийн “Хэжлүүр” гэдэг газраас урсгал дагуу болон урсгал сөрж 6км зайд агаараас тандалт хийсэн, Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Цэргийн ангийн чацарганы талбай” гэдэг газар хүртэл 8 км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.
Тавдугаар сарын 06-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
0 cэтгэгдэлтэй