Э.Номундарь “U22” ангиллын Азийн аваргаас мөнгөн медаль хүртжээ

timelive.mn 2024-05-7

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн Казакстан улсын Астанад хотод болж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдсөн залуучуудын шигшээ баг, “Радианс” клубийн тамирчин Э. Номундарь мөнгөн медаль хүртлээ. Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдаж, шүүгчдийн саналаар хожигдол хүлээсэн байна.