Малчид хонь нь нийлсний улмаас хооррндоо маргалдаж, нэгнээ приүс-20 маркийн машинаар мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Угтаалцайдам суманд хоёр малчин айлын хонь бэлчээрээр нийлснээс иргэд хоорондоо муудалцжээ. Улмаар нэгнээ приүс-20 маркийн автомашинаар мөргөж гэмтээсэн байна. Хохирогч иргэн хоёр хавирга нь хугарч, толгойдоо гэмтэл авсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
0 cэтгэгдэлтэй